LIVE: Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар хорих 401-р ангид ажиллаж Т.Чимгээтэй уулзаж байна

LIVE: Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар хорих 401-р ангид ажиллаж Т.Чимгээтэй уулзаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар яг одоо хорих 401-р ангийн эмнэлэгт ажиллаж ялтан Т.Чимгээтэй уулзаж байна. Т.Чимгээгийн хувьд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан тус ангид хоригдож байгаа юм. 

Т.Чимгээг шалгах явцад эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон, баримт ч  бий учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү түүнтэй уулзаж байна. Уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгнө. Өнөөдөр 09.00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдсан бөгөөд хуралдаанаар Т.Чимгээгийн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ: