Онцгой байдлын газраас Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хоёр хээрийн түймрийг буран унтраасныг мэдээллээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт" гэдэг газар өчигдөр (2026.10.13) 16:50 цагт гарсан хээрийн түймрийг 19:17 цагт цурамд оруулж, 23:55 цагт бүрэн унтраасан байна. Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн "Чингисийн далан" гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.10.14) 00:10 цагт бүрэн унтраажээ.
Харин Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 8-ны өдөр гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.