Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрч, баруун жигүүрт хөл хорио тогтоосон талаар бид мэдээлсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр төрийн ордонд ажилладаг нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Хувь хүний нууц тул өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.