Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдана. Үүний дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан энэ сарын 15-нд /2021.03.04/ эхлэх гэж байна.
Хаврын чуулганаар нийт 50 хуулийн төслийг хэлэлцэхээр дараалал тогтоосон юм.
ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
- “Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
- “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл.
- “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл.
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл.
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл.
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд.
- Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл.
- Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
- Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл.
- Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл.
- Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийн төсөл.
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл.
- Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл.
- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
- Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл.
- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Шүүх байгуулах тухай хуулийн төсөл.
- Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
- Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл.
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл.
- Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.