Монгол Улсыг 2022 оны сүүлээр ВАКЦИНЖУУЛАЛТАД хамрагдана гэжээ

Монгол Улсыг 2022 оны сүүлээр ВАКЦИНЖУУЛАЛТАД хамрагдана гэжээ

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж, мутацад орсон шинэ хувилбарууд бий болж байгаа ч дэлхийн ядуу орнуудад вакцинжуулах кампанит ажил эхлээгүй байна. Одоогоор амжилттай яваа хэд хэдэн вакцин байгаа бөгөөд чинээлэг улс орнууд аль хэдийн хүн амынхаа дийлэнх хувийг хамрахуцуйц хэмжээний вакциныг урьдчилж захиалаад байгаа билээ.

Тодруулбал, "Нью Йорк Таймс" сонины арван хоёрдугаар сард гаргасан судалгаагаар АНУ гэхэд л хүн амын тооноосоо дөрөв дахин их хэмжээний вакцин захиалаад байгаа аж. Гэхдээ захиалга өгсөн улс орнууд вакциныг олноор нөөцөлж агуулахад хураасан  гэсэн үг биш. Тэдгээр орон ч захиалсан хэмжээний вакцинаа авахын тулд хэдэн сар, магадгүй хэдэн жил ч хүлээж магадгүй.

Баян орнууд эрүүл мэндийн шинэ технологиос хамгийн түрүүнд хүртдэг бол ядуу орнууд хэдэн жил эсвэл хэдэн арван жил хүлээх хэрэгтэй болдог. Энэ жишгээр коронавирусийн вакцинжуулалт ч ядуу, буурай орнуудад амархан хийгдэхгүй бололтой хэмээн “Нью Йорк Таймс” сонины сэтгүүлч Майкл Спектор бичжээ.

“Economist Intelligence Unit” эдийн засгийн судалгааны байгууллагаас гаргасан судалгаанд 2021 оны сүүл гэхэд Америк, Европын цөөн орнууд вакцинжуулалтад бүрэн хамрагдах бол ОХУ, Өмнөд Америкийн орнуудын 2022 оны дундуур харин манай улсыг 2022 оны сүүлээр вакцинтай “золгоно” гэжээ.

Ногоон-2021 оны сүүлээр вакцинжуулалтаа эхлэх орнууд, Бүдэг ногоон 2022 оны дундуур, Улбар шар-2022 оны сүүлээр, Улаан 2023 оны эхээр

Дэлхийн нийт хүн амын 16 хувь нь өндөр орлоготой оронд амьдардаг. Одоогоор дэлхийн нийт вакцины 60 хувийг эдгээр иргэн амьдарч буй чинээлэг орнууд худалдан авсан хэмээн Дьюкийн их сургуулийн судлаач Андреа Тейлор хэлжээ. Түүнчлэн бага орлоготой олон оронд вакцины бүрэн хэмжээний кампанит ажил эхлэх хүртэл хэдэн жил шаардагдах болно гэж “Economist Intelligence Unit”-ийн ажилтан Агате Демараис хэлсэн байна. Тодруулбал, ихэнх хөгжиж буй орнууд 2023 оноос л вакцинтай золгох аж.

Economist Intelligence Unit (EIU) нь сар бүр улс орнуудын эдийн засгийн таван жилийн урьдчилсан мэдээ, улс орны эрсдэлийн үйлчилгээний тайлан, салбарын тайлан гэх мэт судалгаа, шинжилгээний тусламжтайгаар урьдчилан таамаглах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг Экономист группийн судалгаа, шинжилгээний байгууллага юм.

Мэдээллийг эх сурвалжаас энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Vox, EIU




Өнөөдөр цэлмэг байна

15 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

16 цагийн өмнө