2025–2026 оны хичээлийн жилийн "Оюу толгой" компанийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 60 шилдэг оюутан батламжаа гардаж авлаа. Тодруулбал, 2011 оноос хэрэгжиж эхэлсэн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 30 оюутан, 2024 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн “Оюу толгой” компанийн ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 30 оюутанд тус тус сургалтын тэтгэлэг олгосон юм. Энэ үеэр бид уг тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн ШУТИС-ийн Архитектурын ангийн оюутан Б.Нинжбадгартай ярилцлаа.
ВИДЕО:
Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, дотуур байрны зардлыг бүрэн хариуцаж, залуусыг хөгжлийн хөтөлбөрт хамруулдаг. Энэ жил 18 мэргэжлээр суралцаж буй оюутнууд шалгарлаа. “Оюу толгой” компани 2010 оноос хойш боловсролын салбарт нийт 152 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1,375 залуусыг дээд боловсролтой болгон, тэднийг чадварлаг мэргэжилтэн, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна. Иймд бид уг тэтгэлэгт тэнцсэн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Архитектурын ангийн 4-р курсийн оюутан Б.Нинжбадгартай ярилцсан юм.
Энэ жил уг тэтгэлэгт хөтөлбөрт анх удаа Архитектурын мэргэжил орж ирсэн бөгөөд Б.Нинжбадгар найзаасаа тэтгэлгийн талаар анх сонсож, материалаа явуулснаар уг тэтгэлгийн эзэн болжээ. Сургуулийн төлбөрийг нь 100 хувь олгож байгаа тул санхүүгийн хувьд маш том дэмжлэг болоод зогсохгүй цаашдаа сурах, суралцах үйлд нь үнэтэй хувь нэмэр олруулж байгааг онцлон дурдсан юм.