Хан-Уул дүүргийн нутаг дэвсэрт байрлах Соёл сауны газар байлдааны сумтай Маузер гар буу гаргаж бусдыг алахаар завдан, айлган сүрдүүлсэн хэрэг гарсан талаарх мэдээлэл цацагдаад байна.
Тодруулбал, иргэн Г.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Өнгөрсөн хагассайнд буюу арваннэгдүгээр сарын 8-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Нарны гүүрний уулзарын баруун урд байрлах Соёл сауны газар байлдааны сумтай Маузер гар буу гаргаж бусдыг алахаар завдаж айлгаж ичээж, үүдэнд нь отож дарамталсан этгээдийн тухай мэдээлэл яагаад явсангүй вэ сэтгүүлчид, цагдаа нараа" хэмээн мэдээлсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар цахим сүлжээнд цацагдсан мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага тус асуудлыг бүртгэлд авч, шалгаж эхэлсэн байна. Одоогоор тухайн үйлдлийг гаргасан этгээдийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.