Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг он гарснаас хойш 201 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тухайлбал, 2025.11.09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” Hyundai Sonata маркийн тээврийн хэрэгсэлээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алджээ. Иймд хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар асаалттай эзэнгүй орхихгүй байх, дохиолол хамгаалалтын систем байршуулах болон хяналтын камертай газар автомашинаа байрлуулж өөрийн эд хөрөнгөө хулгайд алдахаас сэргийлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.