МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимд ажиллах хүмүүсийг дэмжсэн байна. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан гэх бүсгүй дэмжигдсэн байгаа юм.
Н.Уртнасан нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд, өмнө нь тэрээр МҮОНРТ-ийн Нийгэм эдийн засгийн редакц, Шинэ дэлхий телевиз зэрэгт ажиллаж байжээ.
Өнөөдөр тэрээр Юни солар ХХК-ийн Ерөнхий захирал, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнийн сонгуульт ажилтай нэгэн ажээ. Мөн түүнийг БНСУ-ын иргэдтэй хамтарч "Монголд сэргээгдэх эрчим хүч"-ний чиглэлийн бизнес эрхлэдэг байж болзошгүй ч гэх мэдээлэл ч байна. Сонирхуулахад, БОАЖ-ны сайд асан Д.Сарангэрэл сэтгүүлч мэргэжилтэй МҮОНРТ-д ажиллаж байсан нэгэн билээ.