Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар чи дахин, дахин худлаа ярихаа болиорой

Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар чи дахин, дахин худлаа ярихаа болиорой

УИХ-ын чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Оюутолгой" өөрөө манайханд авлига өгсөн, авсан асуудал хөндөгдөнө. Энэ бол Монголд маш ашигтай зүйл. Бидэнд хөрөнгө оруулчихлаа гэж хэлээд үнэн хэрэгтээ баахан зээл өгөөд зээлээрээ дарамтлаад байгаа нөхдүүдэд эрүүгийн гэмт хэрэг үүсгэх боломжтой гэж харж байна. Тийм учраас та нар ухаантай загнаж тэр нэгтгэдэг хүчээ ард түмний төлөө нэгтгээд өгөөч гэж хүсье. Авлигачдаас гадаадад гаргасан мөнгийг оруулж ирье. Ч.Хүрэлбаатар чи дахин, дахин худлаа ярихаа болиорой. Би хүний тухай юм ярьдаггүй. Би Ч.Хүрэлбаатартай төсвийн хэрүүл хийж, ард түмний мөнгийг хэмнэх тухай ярьж байсан. Өнөөдөр хэлье та нар Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээнэ. Цаг нь хэзээ гэдгийг би мэдэхгүй байна. Би хүлээлгэчих байсан. Намайг огцруулаад шидчихсэн. Сая У.Хүрэлсүхийг айлгаад болиулчихлаа. Нүцгэн үнэнийг чинь би та нарт хэлье. Монгол Улс тусгаар улс баймаар байна. Монголын ард түмэн хүн шиг амьдарч, улс шиг хөгжмөөр байна. Ардчилсан нам 2012 онд ийм зүйл ярьсан. Хичнээн шоолсон. Хулгай дээрэм хийдэг, хулгайч дээрэмчид л шоолдог" гэлээ.