С.Ганбаатар гишүүний бие нь муудаж эмнэлэгт хүргэгджээ

С.Ганбаатар гишүүний бие нь муудаж эмнэлэгт хүргэгджээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой төслийн гэрээ”-г цуцлахыг шаардаж, сүүлийн 72 цаг орчмын хугацаанд Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн зарлаад буй. 

Тэгвэл түүний бие нь муудаж, Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн шөнө 02.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч түүнийг үзэж биеийн байдал нь муу байгаа тул өлсгөлөнгөө нэн даруй зогсоохыг хүссэн. Эмчийн дүгнэлтэд “зүрхний шигдээс, тархины харвалт, аминд аюултай хэм алдагдал, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй байна" гэж дурдсан талаар бид мэдээлж байсан билээ.