УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ "Төмөр замыг үргэлжлүүлнэ. Миний хувьд өмнө нь хоёр удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Тавантолгойн төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюутолгойн хэлэлцээ амаргүй нөхцөлд байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах санал өгсөн" гэсэн юм.
ҮЗЭХ: