С.Эрдэнэ: Чи намын даргын сунгаагаа хийгээч гэх

С.Эрдэнэ: Чи намын даргын сунгаагаа хийгээч гэх

Улсын дээд шүүхээс Ц.Туваан нарын өргөн мэдүүлсэн АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг буцааж, мөн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэж цахим бүртгэлд бүртгэсэн мэдээллийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

Ингэснээр УДШ болон Улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа АН-ын дарга С.Эрдэнэ дараагийн дарга сонгогдох хүртэл тус намыг удирдахаар болоод буй. Ингээд УДШ-д бүртгэлтэй байгаа АН-ын дүрмээр намын дараагийн даргыг нийт гишүүдийнхээ дунд сонгуульд явуулж тодруулах ажээ.

Тэгвэл С.Эрдэнэ дараах мэдэгдлийг хийсэн юм. Тэрээр “Шинэ өдрийн бага үдийн мэндээ жиргээчдээ. АН-ын даргыг сунгаагаар сонгохгүй гээд ҮД /Үндсэн дүрэм/-ийн нэмэлт өөрчлөлт боловсруулж дүрмийн бус их хурал хийж батлуулсан нэр зүүсэн асуудал нь УДШ дээр бүртгэгдэхгүй буцмагц одоо чи намын даргын сунгаагаа хийгээч гэх нөхдийг ойлгох ухаан дутах юм” хэмээжээ.