Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэд уулзах хүсэлт тавьжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэд уулзах хүсэлт тавьжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Л.Оюун-Эрдэнэтэй уулзахаар болжээ. Уулзалт өнөөдөр 11.00 цагт товлогдсон ч уулзаж буй эсэх нь тодорхойгүй, албаны мэдээллийг өгөөгүй байна. Уг уулзалтын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилуулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барих юм байна. Уулзалтаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй бөгөөд албан бус гэх тодорхойлолт байна. Ерөнхийлөгч УИХ-д тогтоолын төсөл өргөн барьснаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулган хуралдаж Ерөнхий сайдыг томилох юм.