МАН-ЫН БҮЛЭГ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг дэмжлээ

МАН-ЫН БҮЛЭГ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг дэмжлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлэг долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг хуваарьтай. Хуваарийн дагуу МАН-ын бүлэг хуралдсан байна. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Тус бүлэг хурлаараа Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна. Мөн Авлигатай тэмцэх хууль, Шүүхийн тухай багц хууль, Монгол улсын засаг, захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хүлээж авахгүй боломжгүй гэдэгт санал нэгдсэн байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: