ЦЕГ: С.Ганбаатар гишүүнд хууль бус үйл ажиллагаагаа зогсоох албан бичиг хүргүүллээ

ЦЕГ: С.Ганбаатар гишүүнд хууль бус үйл ажиллагаагаа зогсоох албан бичиг хүргүүллээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн асуудлаар өнөөдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас түүнд энэхүү үйл ажиллагаагаа зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлжээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдэгдсэнээр “Улсын их хурлын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа юм” гэжээ.

Мөн иргэдийг хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхаарууллаа.