Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар дэмжээд буй. Иймд өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо хурлаар тус асуудлыг хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганд оролцуулж магадгүй байна.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын танхимд багтах сайд нарын нэрсийг янз бүрээр эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл нарын нэр яригдаж байж болзошгүй байна. Харин МАН-ын залуус Л.Оюун-Эрдэнийн танхим “Next generation government” буюу дараагийн үеэс бүрдэх ёстой гэж намын удирдлагууддаа уламжилж байгаа ажээ.