УИХ: Л.Оюун-Эрдэнийг өнөөдөр Ерөнхий сайдад томилно

УИХ: Л.Оюун-Эрдэнийг өнөөдөр Ерөнхий сайдад томилно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт, УИХ-ын нэгдсэн чуулган 15.00 цагт хуралдаж шинэ Ерөнхий сайдыг томилно гэдгийг УИХ-аас албан ёсоор мэдэгдлээ. 

Эрх баригч намаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох саналыг өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. МАН-ын бүлгээс ирүүлсэн тус саналыг Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолын төсөл болгон УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа өөрөө танхимын сайд нараа томилж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, тангараг өргүүлснээр шинэ Засгийн газар байгуулагдана. 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир энэ талаар "Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн хүрээнд буюу тав хоногт багтаан УИХ-д өргөн барина" гэж мэдэгдсэн юм. Хэдий УИХ-аас өнөөдрийн хурлын товыг зарласан ч Ерөнхийлөгч тогтоолын төслөө өргөн барих эсэхээс  Ерөнхий сайдыг өнөөдөр томилох асуудал хамаарах нь.