МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд О.Цолмон нэр дэвших үү

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд О.Цолмон нэр дэвших үү

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураах өдрийг ирэх зургадугаар сарын 09-ны өдөр гэж тогтоод буй. Тэгвэл энэ жилийн сонгуулийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгох онцлогтой юм.

Харин парламентад суудалтай МАН, АН, МАХН, ХҮН гэсэн намууд тус бүр нэг гишүүнээ нэр дэвшүүлж өрсөлдөнө. Сонирхуулахад, МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болж байгаа бол, АН-аас Х.Баттулга, Ц.Оюунгэрэл нарын нэр яригдаж буй.

Харин МАХН-аас, тус намын дарга Н.Энхбаярын гэргийн О.Цолмон өрсөлдөж болзошгүй талаар зарим хэвлэлд мэдээлжээ.

Сонирхуулахад, О.Цолмон нь Эдийн засагч, философич мэргэжилтэй бөгөөд ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгссөн ажээ. Түүний өвөөг хэлмэгдүүлж Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буулгаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын дарга болгож байжээ. Энэ үед О.Цолмон дунд сургуулийн дөрөвдүгээр анги хүртлээ Тосонцэнгэлд суралцсан юм байна. Олон жилийн дараа Тосонцэнгэлийн наана Солонготын даваанд өвөө Л.Цэнддээ зориулан гэрэлт хөшөө босгожээ. Гэхдээ Цэндийн ач охин Цолмонг Зөвлөлтөд хамгийн нэр хүндтэй сургуульд явахад хэн ч саад хийгээгүй гэдэг ажээ.