Засгийн газрыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувийн саналаар дэмжив.
Үүний өмнө МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хэлэлцэж дэмжсэн билээ. Дашрамд дурдахад, дөнгөж төрсөн эх, нярайг ХӨСҮТ-рүү зөөвөрлөхдөө хариуцлагагүй үйлдэл гаргасантай холбоотойгоор Засгийн газар танхимаараа огцрох шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр өглөөний Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫГ ҮЗЭХ: