Өргөө амаржих газар төрсөн эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасныг иргэд эсэргүүцэж, өчигдөр /2021.01.20/ төв талбайд жагссан билээ.
Улмаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн билээ. Харин өнөөдөр өглөөнөөс эхлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулахыг эсэргүүцсэн эрүүл мэндийн салбарын төлөөлөл болон зарим иргэд яг одоо төв талбай орчим жагсаж байна.