НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан үүргээс нь чөлөөллөө

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан үүргээс нь чөлөөллөө

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хотын даргад өгчээ. Улмаар хотын дарга хүсэлтийг нь хүлээн авч, албан үүргээс нь чөлөөлөх захирамж гаргасан байна. 

"Өргөө" амаржих газар засаг захиргааны нэгжийн хувьд нийслэлийн харьяа байгууллага учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Эрүүл мэндийн сайдын зүгээс НЭМГ-ын удирдлага болон "Өргөө" амаржих газрын удирдлагад хариуцлага тооцох талаар албан тоотыг хүргүүлсэн юм.