САНАЛ АСУУЛГА: АН-ын даргад нэр дэвшигчид

САНАЛ АСУУЛГА: АН-ын даргад нэр дэвшигчид

Энэ долоо хоногт Улсын Дээд шүүх /УДШ/-ээр Ц.Туваанаас мэдүүлсэн АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэх, мөн С.Эрдэнээс мэдүүлсэн тус дүрмийн өөрчлөлтийг эргүүлэн татах, улс төрийн намын цахим бүртгэлд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэснийг хүчингүй болгох зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж, ерөнхийдөө УДШ С.Эрдэнийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм. 

-АН-ЫН ДОТООД СОНГУУЛИЙН ХОРОО “НАМЫН ДАРГА”-АА НИЙТ ГИШҮҮДИЙНХЭЭ ДУНД СОНГУУЛЬ ЯВУУЛЖ ТОДРУУЛАХ УУ-

Товчхондоо, АН-ын даргыг ҮБХ-ны хурлаараа тодруулж, намын их хурлаараа сонгодог болох Ц.Тувааны төслийг УДШ хүлээж авахаас татгалзсан гэсэн үг. Ингээд АН-ын даргыг тодруулах сонгуулийг одоо мөрдөгдөж байгаа дүрмийнхээ хүрээнд тус намын “Дотоод сонгуулийн хороо” зохион байгуулахаар болж байх шиг байна. 

Харин Улсын бүртгэлд хүчинтэй байгаа АН-ын тамгыг С.Эрдэнэ дараагийн даргад хүлээлгэж өгнө гэсэн үг юм. 

Учир нь УБЕГ-аас Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг хүчингүй болгож, С.Эрдэнийн  9020120477 дугаартай АН-ын тамгыг шинээр бүртгэсэн билээ. Харин АН-ын даргад горилогчдын хүсэлтийг өнгөрөгч зун тус намын “Дотоод сонгуулийн хороо” бүртгэж байсан. Гэтэл тус бүртгэл тодорхойгүй шалтгааны улмаас зогссон билээ. Тэгвэл одоо тус бүртгэлд бүртгүүлсэн АН-ын гишүүд намын даргын сонгуульд өрсөлдөж, нийт гишүүдээсээ хамгийн их санал авсан нэг нь тус намын даргаар сонгогдож, дараа нь АН-ын хүчин төгөлдөр 10 дугаар Их хурлаа хуралдуулж, дүрмээ өөрчилж, УДШ-д бүртгүүлэхээр болж байх шиг байна. 

-АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧИД-

Харин өнгөрсөн зун АН-ын “Дотоод сонгуулийн хороо”-нд дараах хүмүүс хандаж, АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, материалаа хүргүүлжээ. 

ҮҮНД: 

  • О.Цогтгэрэл /УИХ-ын гишүүн/
  • О.Амартүвшин /МХАҮТ-ын Ерөнхийлөгч /
  • О.Алтангэрэл /АН-ын ҮБХ-ны гишүүн, Өвөрхангай аймгийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч/
  • Ц.Оюунгэрэл /АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан/
  • Л.Гантөмөр /АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан/
  • М.Тулгат /АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч/
  • О.Чулуунбилэг /АН-ын ҮБХ-ны гишүүн/
  • Б.Отгонбат /АН-ын ҮБХ-ны гишүүн/
  • А.Цэрэнбат /АН-ын ҮБХ-ны гишүүн/
  • Л.Уртнасан / АН-ын ҮБХ-ны гишүүн /
  • Д.Мөнх-Эрдэнэ /АН-ын гишүүн бус/

Эдгээр хүмүүсээс О.Цогтгэрэл, О.Амартүвшин, О.Алтангэрэл, Ц.Оюунгэрэл, О.Чулуунбилэг, Б.Отгонбат, А.Цэрэнбат, Л.Уртнасан нар албан ёсоор хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшигчийн материалаа АН-ын “Дотоод сонгуулийн хороо”-нд хүргүүлсэн байна. Харин Л.Мөнх-Эрдэнэ гэх иргэн хүсэлтээ илэрхийлсэн ч “АН-ын гишүүн биш” гэж түүний хүсэлтээс татгалзсан байна. Учир нь тэрээр АН-ын гишүүн байсан ч, намын гишүүнээсээ татгалзаж, 2020 оны УИХ-ын сонгуулиар бие дааж Баянхонгор аймагт нэр дэвшсэн нэгэн билээ. Харин тус хороо нь хэзээ АН-ын даргын сонгуулийг зарлан явуулах, өмнө нь хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг сонгууль оролцуулах, мөн нэр дэвших хүмүүсийн материалыг дахин авах эсэх талаар одоогоор мэдээлэл хийгээгүй байна.

АН-ын даргаар хэн сонгогдох нь зөв гэж Та үзэж байна вэ?

Нийт: 0 саналтай