С.Бямбацогт: Шүүгчийн томилгоог нэг хүнд төвлөрүүлж хонгил үүсгэдэг асуудал төгсгөл болж байна

С.Бямбацогт: Шүүгчийн томилгоог нэг хүнд төвлөрүүлж хонгил үүсгэдэг асуудал төгсгөл болж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Үг, үсэг, заалт бүрээр задалж мэтгэлцээн явуулж, хэлэлцүүлэг хийж байж санал хураалт явуулсан. Шүүх, шүүгч, хэнээс, хаанаас ч хараат бусаар ажиллах нөхцлийг энэ хуулиар бүрдүүлж чадлаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг Үндсэн хуулийн зарчим уг хуулиар бодитой хэрэгжих боломж бүрдэж байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна гэж үзэж байна. Шүүгчид хуулиас өөр дарга байхгүй. Эрх мэдэлтнээс, эдийн засгаас хараат шүүгч байж болохгүй. Үүнийг энэ хуулиар хааж, хязгаарлаж өгсөн. Шүүгч, шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг явдал мөн энэ хуулиар зогссон. Шүүгчийн томилгоог нэг хүнд төвлөрүүлж хонгил үүсгэдэг асуудал төгсгөл болж байна. Дөрвөн хуулиар зохицуулдаг байсан харилцааг нэгтгэж Шүүхийн тухай хуулиар л зохицуулдаг боллоо. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, хориглох 40 гаруй зөрчлийг тусгаж өгсөн. Шүүгчид хариуцлага тооцох хараат бус сахилгын хороо ажилладаг болно. Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүх ШЕЗ-ын зохион байгуулалт, томилох журам, бүрэлдэхүүн, тавигдах шаардлагыг анх удаа энэ хуулинд оруулж өглөө. ШЕЗ-ын 10 гишүүний тавыг шүүгч нар дотроосоо тавыг УИХ-аар сонсгол хийж сонгон шалгаруулна. 

ШЕЗ-ын гишүүн нь эрх зүйч мэргэшлээр 10 аас доошгүй жил ажилласан сүүлийн жилүүдэд шүүгч хийж байсан, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг энэ хуулинд тусгаж өгсөн. Одоо тус хууль шүүгч нарын гарт очлоо" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: