Гуравдугаар сарын 1-нд МАН-ын их хурал хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

Гуравдугаар сарын 1-нд МАН-ын их хурал хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

Монгол Ардын нам /МАН/-ын Бага хурал өнөөдөр /2021.01.10/ цахимаар хуралдсан байна. Тус хурлаар Монгол Ардын Намын ээлжит 30 дугаар Их хурлыг зарлан хуралдуулах товыг хэлэлцэх, Их хурлын төлөөлөгчдийг сонгох тухай, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох гэсэн гурван асуудлыг хэлэлцжээ. Ингээд МАН-ын Их хурлыг 2021  оны гуравдугаар сарын 1-нд товлосон байна. Тус их хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг тодруулах ажээ.