Өнгөрсөн долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Улаанбаатар хотод тогтоогоод буй бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ.
Түүнээс хойш хөл хорионы дэглэмийг шат дараатай бууруулж, үйлдвэр, үйлчилгээний газруудын хэвийн үйл ажиллагааг хангана гэдгийг УОК-оос мэдээлж байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, иргэдийн дундаас эх үүсвэр нь тодорхойгүй халдварууд нэмэгдсээр байна.
Яг одоо хөл хориог хэсэгчлэн сулруулах асуудлаар УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж байгаа аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд Засгийн газар хөл хориог сулруулж 34 байгууллагын үйл ажиллагааг нээж байсан. Тэгвэл үүнтэй адилхан зарчмаар хөл хориог сулруулах асуудал яригдаж эхэлжээ. Шийдвэрийг маргааш Засгийн газар хэлэлцэж батлах юм.