“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар МАН-ын хэвлэл мэдээллийн дарга А.Энхзулыг томилжээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар МАН-ын хэвлэл мэдээллийн дарга А.Энхзулыг томилжээ

Манай улсын хувьд Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүд гэсэн гурван чөлөөт бүстэй, үүнээс Алтанбулагын чөлөөт бүсийн үйл ажиллагаа тогтворжиж эдийн засгийн үр өгөөжөө өгч эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.11-д “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэж заасны дагуу чөлөөт бүсүүд, тэр дундаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг эхлүүлж, бүсийн Захирагчаар МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзулыг томилжээ.

25 жил хүлээгдэж буй “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, улмаар бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэн орох, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр түлхэц болох юм