Ц.Ганзориг: Улаанбаатарт ТЭГ зогсолт хийх шийдвэр гараагүй байна

Ц.Ганзориг: Улаанбаатарт ТЭГ зогсолт хийх шийдвэр гараагүй байна

"Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор болохоор маргаашаас эхлэн 0 зогсолт хийх гэж байна" гэх мэдээлэл иргэдийн дунд гараад байна. Үүнийг Засгийн газрын ОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг үгүйсгэв. Тодруулбал, тэрээр Улаанбаатарт тэг зогсолт хийх ямар ч шийдвэр гаргаагүй байна гэжээ. 

2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл Улаанбаатарт бэлэн байдал тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,362 байгаагийн 889 нь эдгэрчээ. Харин дотоодын халдвар 866 хүрээд байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

58 минутын өмнө