Ц.Мөнх-Оргил: Уурхайн ажилчдын ажил, амралтын хугацааг 14:14 болгов

Ц.Мөнх-Оргил: Уурхайн ажилчдын ажил, амралтын хугацааг 14:14 болгов

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-аас тус хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллаж байгаа билээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Уртын ээлжээр ажиллах хоногийн зохицуулалтын талаар ажлын хэсэг олон санал авч, судалж Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн саналыг хүлээж авч 14:14 хоног болгосон. Үйлдвэрчний эвлэлийн дарга н.Баянжаргалтай хоёр хоногийн өмнө ажлын хэсгийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзсан. Үүн дээр “14:14 болголоо, гэхдээ  20:10-аар ажиллахад 806 цагийн илүү цаг байгаа. 14:14-өөр ажиллахад 200 цаг болж буурч байгаа. Өөрөөр хэлбэл, илүү цаг дөрөв дахин буугаад цалин хөлсөнд нөлөөлнө. Үүнийг уурхайчид ойлгож байгаа биз дээ гэсэн юм.




Өнөөдөр луу өдөр

14 цагийн өмнө