БАЙНГЫН ХОРОО: ШШГЕГ-ыг хоёр хуваана

БАЙНГЫН ХОРОО: ШШГЕГ-ыг хоёр хуваана

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ үеэр "ШШГЕГ Засгийн газрын харьяанд байх юм уу, ШЕЗ-ийнхөө харьяанд байх юм уу?" гэв. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "ШШГЕГ-ыг хоёр салгаж нэгийг нь хорих байгууллагуудыг удирдах газар чигээрээ, нөгөөх нь иргэний болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шүүх эрх мэдлийн харьяанд аваачъя, шүүх засаглалаас ангид, шүүхийн шийдвэрийг гарцаагүй хэрэгждэг зарчмыг нь хангая гэсэн агуулгаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлдээд ажлын хэсгийн хуралдаанд хэд, хэдэн удаа хэлэлцүүлэг хийсэн. ШШГЕГ хуулийг бүхэлд нь шинэчилсэн найруулгыг боловсруулж өргөн барьсан. Ажлын хэсгийн гишүүд ярилцаад энэ том тогтолцооны өөрчлөлтийг хууль дагуулж өөрчлөхөө болъё. Ингээд Засгийн газар хаврын чуулганаар тусад нь хууль оруулж ирэхээр болсон. Шүүхийн шийдвэр хэрэгждэг байх ёстой. Гэтэл захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэл 10 хүрэхгүй хувьтай, иргэний хэрэг 40 хүрэхгүй хувьтай явж байгаа" гэв.