Малчдыг малын хөлийн татвараас ирэх долдугаар сар хүртэл чөлөөлөв

Малчдыг малын хөлийн татвараас ирэх долдугаар сар хүртэл чөлөөлөв

Малын тоо толгойн албан татварын хууль энэ оны эхний өдрөөс /2021.01.01/ мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулиар нэг малаас жилд 0-2000 хүртэлх төгрөгийн татвар авах зохицуулалттай юм. Харин татвараас бүрдсэн мөнгийг сумын хөгжилд зарцуулахаар тусгасан. Мөн худаг, өвөлжөө барих зэрэг малчдад мөн эргүүлэн хэрэглэнэ гэх. 

Хуульд зааснаар тухайн жилд малын тоо толгойн татварыг 0 төгрөг байхаар тогтоож болох бөгөөд 0 эсвэл 1000, 2000 байхыг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтооно. Тухайлбал, 1000 малтай иргэн 2000 төгрөгийн татвар төлбөл нэг жилд хоёр сая төгрөгийг төлнө гэсэн үг юм. 

Тэгвэл цар тахлын улмаас иргэдийн орлого хомсдож, эдийн засгийн хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын энэ сарын 04-ний хуралдаанаар энэ оны долоодугаар сарын 01 өдрийг  хүртэл малын хөлийн татварыг “0” хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-т өгсөн байна.