"Мөнххада" компанийнхан байгууллага дээрээ нууцаар арга хэмжээ зохион байгуулсан

"Мөнххада" компанийнхан байгууллага дээрээ нууцаар арга хэмжээ зохион байгуулсан

Мөнххада компанийн ажилчид хаанаас халдвар авсан. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан эсэх талаар Шадар сайд Я.Содбаатараас асууж, тодрууллаа. 

Тэрээр "Ард иргэд хатуу хөл хориотой байгаа үед халдвар хамгааллын дэглэмээ барих чиглэлд онцгой анхаарч ажиллахыг хүсч байна. Ойр дам хавьтлыг тогтоох явцад зарим нь нууцаар арга хэмжээнд оролцсон, байрны найранд очсон, 5-10-уулаа салхинд гарсан, 3-4-үүлээ нийлж архидан согтуурсан асуудал илэрч байна. Холбогдох Зөрчлийн хуулиар нь хариуцлага тооцоод явж байгаа. Тухайлбал, "Мөнххада" компани арванхоёрдугаар сарын 23-ны өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнөх өдөр буюу 22-ны өдөр байгууллага дээрээ тодорхой арга хэмжээг зохион байгуулсан. Арванхоёрдугаар сарын 14-22-ны өдөр энэ байгууллага ажилласан. 

Тэнүүн-Огоо компанийн жолоочтой ажилладаг 10 гаруй хүн салхинд гарсан. Төр засгаас шийдвэр гаргаад, цагдаа хүчнийнхэн ажиллаад  халдварын тархалтыг зогсоох гээд ажиллж байхад нөгөө талд нууцаар хууль бус, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдлийг битгий гаргаасай гэж ард иргэд, аж ахуйн нэгжээсээ хүсч байна" гэлээ.