УОК: Энхсаран сувилал, БЗД-ийн эмнэлгийг хуулийн байгууллагад шалгуулж байна

УОК: Энхсаран сувилал, БЗД-ийн эмнэлгийг хуулийн байгууллагад шалгуулж байна

Ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм зөрчсөн Баянзүрх дүүргийн эмнэлэг, Энхсаран сувиллыг хууль, хяналтын байгууллагад шалгуулж байгаа гэж Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ. 

Тэрбээр "Хувьчлагдсан хувийн эмнэлэг халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй. Мөн зарим нэг иргэдийг бүртгэлд оруулаагүй нь улмаас голомт бид нарын тооцсон хугацаанд хумигдахгүй байх, халдвартай иргэд нийтийн дунд явж байж болох нөхцөл байдал үүссэн учир шалгалт оруулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас надад өгсөн мэдээллээр хэрэг үүсгэн ажиллаж байна. Энэ асуудал шийдэгдэх байх. Мөн Энхсаран сувиллын асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагад хүсэлтээ явуулсан. Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан, зарим нэг хүмүүсийн албан тушаалтай холбоотойгоор АТГ-т хэрэг нь хоёр хуваагдаад явж байна. Ойрын үед шүүх, прокурорын шатанд шилжих байх" гэлээ.