ЗАСГИЙН ГАЗАР: Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй өнжинө

ЗАСГИЙН ГАЗАР: Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй өнжинө

Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй, өнжих шийдвэрийг гаргасан байна. Бусад улс орнууд ч үндэсний баяраа тэмдэглэхгүй өнжиж байгаа. Учир нь баярын өдрүүдэд халдвар тархах өндөр эрсдэлтэй байна гэж Улсын онцгой  комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ. Энэ жилийн цагаан сарын баяр нь хоёрдугаар сарын 12, 13, 14-нд тохиож байна.