ЗАСГИЙН ГАЗАР: Ирэх даваа гаригаас худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг эхлүүлнэ

ЗАСГИЙН ГАЗАР: Ирэх даваа гаригаас худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг эхлүүлнэ

Засгийн газар өнөөдөр 14.00 цагт ээлжит бусаар хуралдаж энэ сарын 06-ны өдөр дуусах хатуу хөл, хориог сунгах эсэх асуудлаар шийдвэр гаргалаа. Эрүүл мэндийн яам, Улсын онцгой  комиссоос хөл, хориог 14 хоногоор сунгах саналыг гаргаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. 

Гэвч Засгийн газар 14 хоног бус тав хоног буюу энэ сарын 11-ны өдрийн 06.00 цаг хүртэл хөл, хориог сунгах шийдвэрийг гаргасан байа. 

Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэхдээ "Засгийн газрын хуралдаанаар асуудлыг олон талаас нь авч хэлэлцсэн. Энэ сарын 06-ны өдрөөс худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ гэж бодож байна. Ард, иргэдийн дунд санал асуулга явуулахад санал асуулгад оролцсон 3600 иргэний 70 гаруй хувь нь хөл, хориог сунгахыг эсэргүүцсэн. Харин үлдсэн 30 хувь нь хөл, хориог сунгах шаардлаагтай гэж үзсэн. Агентлагууд 3-4 хоног сунгая гэсэн. Харин эрдэмтдийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамнаас 14 хоног сунгах шүийдвэр гаргасан 

Гэхдээ энэ 7 хоногийн хугацаанд шинэ голомт дахин үүсч, халдвар тархах нөхцөл үүсвэл дахин хөл, хорио тогтоох арга хэмжээг авна. Хөл, хориог сулруулснаар Эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж, халдвар тархвал хатуу, хөл хорио тогтооно. Улаанбаатар хот 1.7 сая хүн амтай. 412 мянган өрхтэй. Бид голомтыг таслах арга хэмжээ авч байгаа боловч бүх талаар халдвар тархаж байна. Хэрвээ халдварыг хумиж чадвал хөл, хорионы зэрэглэлийг бууруулна. " гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: