Өнөөдөр /2021.01.04/ Улсын онцгой комисс хуралдсан. Хуралдаанаар энэ сарын 06-нд дуусах хатуу, хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Эрүүл мэндийн яамнаас хөл, хориог 14 хоног сунгах санал гаргаж Улсын онцгой комиссоор хэлэлцүүлсэн. Энэ саналыг ч Улсын онцгой комисс дэмжсэн юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын 14 хоногийн саналыг Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая хэлэлцээд тав хоног буюу энэ сарын 11-ны өдрийг хүртэл болгож багасгасан гэх мэдээлэл байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг бид удахгүй мэдээлэх болно.