ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар муудсан уу

ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар муудсан уу

Шинэ жилийн баярын өмнөхөн “Хүүхдийн төлөө фонд” гэгч ТББ байгуулагдаж, МҮОНРТ-ээр шууд дамжуулалт хийж, иргэдээс хандив цуглуулсан.

Энэхүү үйл явдлыг иргэд ихээхэн шүүмжилж байгаа юм. Учир нь тус төрийн бус байгууллага /ТББ/-ыг жүжигчин Г.Ундармаа удирдах бол, удирдах зөвлөлд нь Соёлын дэд сайд М.Батбаяр, Hero продакшны найруулагч Б.Баатар, Sound of Mongolia ХХК-ийн эзэн Х.Дамдинсүрэн нар багтаад байгаа юм. Мөн энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг гэж иргэд шүүмжилж буй. Улмаар энэхүү ТББ-д арван хоёрдугаар сарын 30 –ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 10 тэрбум төгрөгийг төсөвлөж өгөхөөр шийдвэрлэсэн. 

Тэгвэл энэ бүхнийг Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн  Н.Алтанхуяг шүүмжилж байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр “Монгол улсад хууль ном барьж ажиллах юм уу үгүй юм уу. Гайхаж байна. Өчигдөр найр наадам болж байна. Цар тахал нь хаачсан юм бэ. Ард түмэн өнөө маргаашаа яая гэж байхад, иргэдээсээ хандив цуглуулах юм. Хаанаас ийм хачин юм бодож олдог юм. Одоо дуу хоолойг нь боодог боомилдог, нухчин дардаг, магтан дуулдаг ийм тогтолцоо руу шилжиж байна” гэжээ. 

Харин зарим эх сурвалжууд Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын харилцаа муудсан гэж мэдээлж байна. Учир нь Н.Алтанхуяг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан билээ.