Эрүүл мэндийн яаманд халаа, сэлгээ хийгээгүй гэв

Эрүүл мэндийн яаманд халаа, сэлгээ хийгээгүй гэв

Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ хийсэн гэх мэдээлэлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тайлбар хийлээ.  

Тэрээр “Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ хийж өөрийн хамаарал бүхий хүмүүсээ тавиад байгаа асуудал яригдаад байгаа. Ямар нэгэн байдлаар халаа сэлгээ хийсэн юм байхгүй. 2021 оноос Эм эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулж байгаа. Энэ манай салбарын нэг дэвшил. Мөн Эрүүл мэндийн даатгалын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Эрүүл мэндийн зарим байгууллага гүйцэтгэлээрээ санхүүжих болсонтой холбоотойгоор хяналт шалгалт сайн тавих шаардлагатай болсон. Тиймээс бүтцэд өөрчлөлт оруулсан. Засгийн газраас Эрүүл мэндийн яамны бүтэц аравдугаар сард батлагдсан. Шинэ агентлаг гарч байгаатай холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийсэн. Миний хувьд хүн халсан, өөрийн ойр дотнын хүнийг ЭМЯ-нд авч ажиллуулсан тохиолдол огт байхгүй. Харин эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт хийх үү, үүнд ямар баг хамт олон ажиллавал богино хугацаанд өндөр амжилтад хүрэх вэ гэдэгт бодлогын хувьд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Энэ хуулийн дагуу төрийн нарийн бичгийн даргын тушаал, шийдвэрийн хүрээнд хийгддэг ажил” гэв.