Т.Мөнхсайхан: Эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн голомт бүртгэгдсэн. Хөл, хориог сунгах магадлал өндөр байна

Т.Мөнхсайхан: Эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн голомт бүртгэгдсэн. Хөл, хориог сунгах магадлал өндөр байна

Эрүүл мэндийн сайт Т.Мөнхсайхан болон бусад албаныхан коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээ, мэдээллийг хүргэж байна. 

Халдварын тархалттай, голомттой холбоотой асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хамгийн эхэнд танилцуулж байна.  Тэрбээр цаашид нөхцөл байдал хэрхэх нь тодорхойгүй байна. Сүүлийн хоёр хоногт эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн голомт бүртгэгдсэн. Үүнээс нийт 18 халдвар илэрсэн гэсэн юм. 

Үргэлжлүүлэн  өнгөрсөн хугацаанд Б3Д-ийн 85 мянган иргэнээс шинжилгээ авсан. Ард иргэдийн дунд халдвар тархсан байх магадлал өндөр байна. БЗД-ээс илэрсэн гэр бүлийн хоёр хүн болон сайн дурын шинжилгээний эх үүсвэр нь БЗД-ийн эмнэлгээс халдвар авсан нь тогтоогдсон. Харин Мөнххада, бие нь өвдөж очсон хоёр хүний голомтыг тогтоогоогүй байна. Өнөөдрийн үүсч байгаа байдлыг алаг, цоог голомтлон халдвар үүсч байгаа гэж дүгнэж байгаа ч цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Эх үүсвэр нь тодорхойгүй голомтуудын хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байна. Голомтуудыг тодорхой болгосны дараа цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тодорхой болгоно.

Мөн Монгол Улс долдугаар сарын 24-нд ковакст бүртгүүлж, арванхоёрдугаар сард албан ёсоор бүртгэлд хамрагдсаныг мэдэгдэж, хүн амын 20 хувийг вакцинд хамруулна гэсэн мэдээлэл ирсэн. Бид богино хугацаанд ард иргэдээ вакцинд хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд цаад хугацаа нь гуравдугаар сарын 1-ны өдөр гэж ү3эж байна.

Цаашид хөл, хориог сунгах магадлал өндөр байна гэлээ. 

ШУУД Ү3ЭХ: