Б.Идэр-Од: Гадаад хүнтэй суусан гэж ээж рүү дайрахгүй шүү

Б.Идэр-Од: Гадаад хүнтэй суусан гэж ээж рүү дайрахгүй шүү

УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд асан Ц.Оюунгэрэл өнөөдөр /2020.01.02/ цахим хуудсаараа дамжуулан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхөөр, нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Учир нь түүнийг нэр дэвшүүлэх эсэхийг Ардчилсан намын гишүүд болон ҮБХ-ны гишүүд шийдэх юм.

Харин түүний АНУ-ын иргэнтэй гэрлэсэн гэж зарим иргэд шүүмжилж буй юм. Иймд түүний хүү Б.Идэр-Од өөрийн твиттер хуудастаа “Цэдэнбал дарга Орос эхнэртэй байсан. Одоо Еөк /Х.Баттулга/ Орос эхнэртэй. Гадаад хүнтэй суусан гэж ээж рүү дайрахгүй шүү. Ханилаад арван зургаа долоон жил болж байгаа хүний эрхийн зүтгэлтэн хүн” хэмээн мэдэгджээ.

Сонирхуулахад, Тэрээр 1966 онд төрсөн, өдгөө 54 настай юм. Мөн тэрээр АН-ын гишүүд дотор өндөр боловсролтой нэгэнд тооцогддог байна. Ц.Оюунгэрэл ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургууль, АНУ-ын Стэнфордын Их сургуульд тус тус суралцаж төгссөн аж.