ВИДЕО: Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Оюунгэрэл нэр дэвших хүсэлтэй буйгаа албан ёсоор зарлав

ВИДЕО: Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Оюунгэрэл нэр дэвших хүсэлтэй буйгаа албан ёсоор зарлав

2021 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгох сонгууль зохион байгуулагдана. Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл цахим хуудсаараа дамжуулан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхөө мэдэгдэв. Түүнийг нэр дэвшүүлэх эсэхийг Ардчилсан нам нь шийдэх юм.

Тодруулбал, бид энэ талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Учир нь АН-аас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Х.Баттулга нар өрсөлдөж магадгүй байгаа юм.