Малчин залуу аянганд цохиулж амиа алдсан байж болзошгүй

Малчин залуу аянганд цохиулж амиа алдсан байж болзошгүй

Энэ сарын 19 –ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 20 настай эрэгтэй С нь хонио хариулж яваад амиа алдсан байдалтай олдсон байна. Түүнд тохиолдсон золгүй байдлыг аянганд цохиулсан байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ.

Тус хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар мөрдөн, шалгах ажиллагаа явуулж шалгаж байгаа ажээ. Иймд иргэдийг аялал, зугаалгаар хөдөө орон нутгийг зорихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.