Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Эрчим хүчний сайд асан М.Сономпилд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Тус эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 11:00 цагт шүүх хуралдааныг товлосон байна.