Увс аймгийн Давст сумын Хандгайт баг, аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т Увс нууранд дөрвөн хүн сэлж байгаад нэг нь живсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын харьяат, 37 настай, эрэгтэй иргэн О амарч зугаалж байхдаа живж амиа алдсан байна.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Өндөр эрэг гэдэг газар, тус аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т дөрвөн хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харъяат, 21 настай, эрэгтэй, иргэн М нь Дэлгэр мөрний усанд осолдож амь насаа алдсан байна.