Монголчууд бид худалдан авалт хийсэн үнийн дүнгийн жагсаалт бүхий баримтыг бүртгүүлж сугалаанд оролцож, үнийн дүнгийн урамшууллыг авсаар багагүй хугацаа өнгөрчээ.
Уг үйлчилгээ улам л иргэдэд ойртож худалдан авсан зүйлийнхээ баримтыг гар утаснаасаа бүртгүүлдэг байсан бол НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг болоод нэлээд хугацаа өнгөрчээ.
Харин ухаалаг утастай хүн бүр баримтаа бүртгүүлэх амар болсон ч дататай байхыг шаарддаг байсныг шийдэж 2019 оны долдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн www.ebarimt.mn цахим хуудас болон ebarimt апликейшнд гар утаснаасаа дата ашиглалгүйгээр хүссэн үедээ үнэ төлбөргүй хандах боломжтой болжээ.
Өөрөөр хэлбэл та гар утаснаасаа НӨАТ-ын баримтаа хэзээ ч, хаанаас ч бүртгүүлэх боломжтой боллоо.
У.УРАНЦЭЦЭГ