“Монголиан Эйрвэйз карго” компани нь ачаа тээврийн зориулалтын “Боинг 737” загварын агаарын хөлгийг худалдан авчээ. Ингэснээр Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн тэмдэглэлт үйл явдал маргааш болох юм байна.
Агаарын тээврийн салбарын ачаа тээврийн тоон үзүүлэлтийг товчхон дурдвал 2018 онд салбарын хэмжээнд тээвэрлэсэн нийт ачаа 5,339 тонн буюу өмнөх оноос зургаан хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт хувьд хувь хүрсэн үзүүлэлттэй байна.