Өнгөрсөн ням гарагт /2020.10.18/ Баянгол дүүргийн МАН-ын IV хуралдаан болж тус дүүргийн ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг, Засаг даргаар Ө.Сумьяабаатарыг дэмжсэн юм.
Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлснийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зөвшилцөж эцсийн байдлаар батламжлах ёстой.
Гэтэл түүнийг томилоход саад учирсан талаар эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал, Ө.Сумъяабаатарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй бөгөөд уг асуудлаар шүүхэд дуудсан гэх албан бус мэдээлэл байна.
Тиймээс хуулийн байгууллагаас эргүүлэн татах асуудлыг хөндөж магадгүй тухай мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Чухам ямар асуудлаар шалгагдаж буй нь одоогоор тодорхой бус ч хэдэн сарын өмнө зарим хэвлэлд түүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Х.Ганхуягтай хамтран зуучлалын хөлс нэрээр нүүрснээс их хэмжээний ашиг хүртдэг байсан гэх баримттай мэдээлэл гарч байсан билээ.