Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодоор 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд холбогдох албаныхнаас асуулт асууж, хариулт авсан.
2021 оны төсвийн төсөлд ирэх зургадугаар сар хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгоход 864 гаруй тэрбум төгрөгийг суулгасан. Тэгвэл өчигдөр хуралдсан байнгын хороодын хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн юм.
Засгийн газраас хүүхэд бүрт олгож буй 100 мянган төгрөгийг зургаан сар хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаж төсөвт суулгасан билээ. Хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгосон нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж Засгийн газраас үзсэн байдаг.