Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг томилжээ. Тодруулбал, Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар, З.Төмөртөөмөө, Б.Одсүрэн нарыг Хотын орлогчоор тус, тус томилохоор болжээ.
Ж.Сандагсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан. Харин Б.Сүхбаатар НОСК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд НИТХ-ын төлөөлөгчөөр өмнө нь ажиллаж байсан юм. З.Төмөртөөмөөгийн хувьд УИХ-ын даргын зөвлөхөөр ажилладаг хэвлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай юм. Харин Н.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Одсүрэн нарын хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр анх удаа сонгогдож байгаа юм.
Эдгээр орлогчдыг өнөөдөр 16.00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, албажуулах аж.