Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга асан Асашёорюү Д.Дагвадорж Монгол Улсын ерөнхийлөгчийн Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчөөр 2017 оны наймдугаар сард томилогдож байсан.
Тэгвэл тэрбээр уг ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буйгаа цахим хуудсаараа мэдэгджээ.
Асашёорюү Д.Дагвадорж нь спорт, соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр талын харилцааг бэхжүүлэх үүргийг гурван жилийн хугацаанд гүйцэтгэсэн юм. Түүний уг шийдвэр олон хүний анхаарлыг татаж байна. Цирктэй холбоотой хэл амтай холбоотой юу эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай таарамжгүй харилцаатай болсон уу гэх таамаг олон нийтийн дунд хөвөрч байна.